Б.Чойжилсүрэн:Дулааны үнэ үйлдвэрлэлийн өртгөөс 2.5 дахин хямд байгаа нь ужиг хүндрэлүүд үүсгэсэн

Ж.Булганаа
2025/03/28

Цахилгааны үнийн нэмэгдлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр,  "Эрчим хүчний реформ хийхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 15-наас эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Миний хувьд бодит байдлаа нуулгүй асуудлаа шийдээд явъя гэсэн байр суурьтай. Ингээд шийдвэр гаргаад цахилгааны үнэ нэмсэн. Мөн дулааны үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад 5 дугаар сарын 16-наас мөрдөж эхлэх ёстой байсан. Иргэдийн ахуйн хэрэглээний метр квадрат тутмыг 100 хувь, ААН-ийг дунджаар 85 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь  инфляцийн зорилтот түвшин даваад 2 оронтой тооруу орчих гээд байгаа учраас Ерөнхий сайд болон бусад сайд нарын хүсэлтээр дулааны үнийг нэмэх шийдвэрийг хойшлуулахаар болоод байгаа. Ямар ч байсан 2025 оныг дуустал уг шийдвэрийг хойшлуулсан. Үндсэндээ 10 төгрөгөөр үйлдвэрлээд 4 төгрөгөөр борлуулж байна. Үйлдвэрлэлийн өртгөөс 2.5 дахин хямд борлуулаад олон жил явснаас шалтгаалаад ужиг хүндрэлүүд гарчихаад байгаа юм. Мэдээж цахилгааны үнэ тариф нэмэгдсэн учраас хэрэглэгчдийн дунд бухимдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сонгууль дууссан, ард түмнийг хоосон амлалтаар цатгаад яваад баймааргүй байна" гэлээ. 



4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18