Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ц.Цэрэнбадам
2025/03/28

2025 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 29-31-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байх боловч 4-р сарын 1-нээс ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

Хур тунадас: Гуравдугаар сарын 29, 30-нд Хэнтийн уулсаар, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 1-нд ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Гуравдугаар сарын 29-31-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-17 хэм, бусад хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, 4-р сарын 01-нээс дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


3
angry
0
care
1
haha
8
liked
6
love
7
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18