Монгол улсын төрийн ордонд боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад тэрбээр, " Б.Найдалаа гишүүн санамсаргүй байдлаар цохичихсон, зодоон болоогүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна