“Х-ТҮЦ”: АНУ, Солонгост байгаа Монголчууддаа эх орныг нь санагдуулсан тоглолт хийнэ

Ц.Цэрэнбадам
2025/03/27

Монголын хошин урлагийн ууган продакшнуудын нэг 30 жилийн түүхтэй “Х-ТҮЦ” продакшн тун удахгүй АНУ болон Солонгос улсад суугаа нутаг нэгтнүүддээ уран бүтээлээ толилуулах гэж байна. Удахгүй болох аялан тоглолтуудын талаар МУГЖ Л.Баттулгатай ярилцлаа.

Хилийн чанадад байгаа Монголчууддаа тун удахгүй шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барих гэж байгаа гэж дууллаа. Та бүхэнд үзэгчдээс санал хүсэлт их ирдэг байх.  

Тийм. Ер нь бол Солонгос улсад ирж тоглооч гэсэн хүсэлт их ирдэг. Тус улсад сурдаг, ажиллаж амьдардаг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байна. Тиймээс тэнд амьдарч буй Монголчуудынхаа алжаалыг тайлж, сэргээш өгөхөөр ирэх дөрөвдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд тогллотоо хийх бодолтой байгаа. Солонгос улсад тоглолтоо хийгээд цааш АНУ-д сурч боловсорч, ажиллаж, амьдарч байгаа бүх Монголчууддаа хамгийн сүүлд  /2024 оны 3-р сард/ хийгдсэн “Show time” тоглолтоо хийх гэж байна.

Гадаадад байгаа Монголчууд эх ороныхоо байгаль, өв уламжлал, ёс заншлыг маш их санадаг. Тэдгээр хүмүүст энэ бүхнийг урлагаар дамжуулан авч очно гэдэг их сонин байна.

Гадаад байгаа  Монгол айл болгонд морин хуур, эмээл хазаараас эхлээд төрийнхөө далбааг эзэн богд Чингис хааныхаа хөргийг залсан байдаг. Бидний тоглолтод зайлшгүй ордог зүйл бол эх орны тухай уртын дуу, ээжийн тухай номер ордог. Яг сайхан хөдөө гэртээ мал дээрээ байгаа ээжийг аргал хомоол, арцтай нь авч очихыг хүсдэг. Эх хүн хүүгийнхөө төлөө саравчлаад байж байдаг шүү дээ. Бид Монголынхоо өв уламжлалыг орчин үеийн энтертайменттай хольж хийсэн номер ч бий. Хөдөө ахуй соёл, уламжлалаа өнөө хүртэл авч ирсэн жирийн нэг хөдөөгийн хосын тухай гэх мэт олон сайхан номер бий. Ер нь бол бид Монгол зан заншлыг бүтээлүүддээ их тусгаж өгдөг.

No photo description available.

Тайз декрацын хувьд орчин үеийн арга шийдлээр Монгол ахуйг харуулж буйгаараа онцлог байх

Тэгэлгүй яахав хөдөө тал нутаг, морин хуур, уртын дууны аялгуунд морь мал явах гэхчлэн  проектор буюу лед дэлгэцээр харуулж байгаа. Мэдээж морь мал, авдар сав аваад явж болохгүй шүү дээ /инээв/. Номер болгоны ар талд лед дэлгэцэн дээр өв уламжлалаа харуулдаг. Дээл хувцсаа бол аваад явдаг. Тоглолтын дээл хувцас чинь хөөрхөн зай эзэлнэ. Миний нэг дээл гутал, бүс малгай л гэхэд нэг чемодан болох жишээтэй. Монголынхоо өв уламжлалыг шингээсэн хувцас хэрэглэлээ авч явна даа. Монгол дээл гэдэг бол ямар ч хэв маягт шилжихэд бэлэн байдгаараа онцлогтой. Бид энэ удаагийнхаа “Show time” тоглолтдоо Сошиал од гээд номер оруулж байгаа. Энэ номерт Бархүү бид хоёр хөдөөний айлын хүмүүс болж тоглож байгаа. Тэр их сайхан номер байх болов уу? гэж бодож байгаа.

Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл цаг нартай амьдарч байгаа энэ цаг үед бид Монгол хүн гэдгээ бодох ч завгүй байх шиг. Хилийн чанадад байгаа Монголчуудад эх орон, өв соёлыг авч очин нэгийг бодож хоёрыг тунгаах цаг гарган өгч байна гэж бодогддог уу?

 Тэгэлгүй яахав, адаглаад л сэтгэлийг нь дэвтээх. Багадаа үзэж өссөн Одончимэг, Бархүү, Баттөмөр гээд бидэнтэй амьд тоглолтоор уулзах нь өөрөө маш гоё дурсамж сэрээдэг. Инээдмийн тоглолт гэдэг бол амьд харилцаанаас үүсэж Чикаго, Вашингтонд ч юм уу тэр нэг оройг бид Монголд нь авч ирье гэж байгаа юм. Тэр тайзан дээр Монголоо аваад үүрээд очьё. Заримтай нь их гоё тэврэлддэг шүү дээ. Алив тэвэрье, Монгол үнэртэж байна уу? гээд л /инээв/.  Бид чинь бас гадаад дотоодоор их тоглоно. Тэгээд өөрийн гарын бэлэг сэлт, морин хуурын сувинер, Монголынхоо өв уламжлалын багтаасан хөдөөгийн гоё зургийг чадахаараа аваад очдог. Бүгдтэй нь гоё зургаа авхуулна. Жаахан нас ахимаг хүмүүс нь дээл хувцсаа өмсөөд ирнэ. Тэд нар чинь алив үнсье гээд л тэврэлдээд уулздаг. Бид тайзан дээрээ сандал засаад үзэгчидтэйгээ зургаа авахуулдаг. Тоглолтын сонин сайхны талаар нэг хэсэг ярилцаж хөөрдөг гэсэн. Энэ удаагийн Америк, Солонгост хийх тоглолт маань маш сайхан тоглолт байна гэж амлах байна. Өнгөрсөн жил бид 35 хоног зрител дүүрэн үзэгчтэй байсан тоглолтоо аваад очиж байгаа.

Та бүхэн ёстой л Монголын үнэртэй салхийг урлагаар аваад очих нь дээ?

Маш сайхан хэллээ. Эх орноос нь салхийг нь үнэрийг нь тээгээд очно доо.

Амжилт хүсье.

Маш их баярлалаа.


2
angry
2
care
9
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18