Ц.Уртнасанг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

Б.Нямсүрэн
2025/03/27

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасан томилогдон, үүрэгт ажилдаа орлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасанд тамгыг нь гардуулан өгч, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

НАМТАР

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль (1982-1992)-ийг төгсч, Ерөнхий боловсрол эзэмшсэн.

Монгол Улсын Техникийн Их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн Дипломын шатны сургалтын хөтөлбөр (1992-1995)-өөр Дипломын инженерийн зэрэг, Программчлалын инженерийн мэргэжил, баклаврын шатны сургалтын хөтөлбөр (1992-1997)-өөр Бизнесийн удирдлагын баклаврын зэрэг, Мэдээллийн технологийн менежментийн мэргэжил тус тус эзэмшсэн. Удирдлагын академи (2000-2001)-д Удирдахуйн ухааны мастерын зэрэгтэй.

2005-2010 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга
2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга
2021-2025 Ардчилсан намын Дэд дарга
2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Мөн тэрбээр Азийн ажиллагсадын нөхөн олговорын форумын Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний Бодлогын хорооны гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, Дотоод сонгуулийн хорооны гишүүн, “Нэн түрүүнд- Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын Удирдах хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж байсан.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18