Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийгээд нүүрний борлуулалт, валютын нөөц нэмэгддэг бол өдөр бүр тодотгол хийе

Ц.Цэрэнбадам
2025/03/26

Засгийн газар өнөөдөр хуваарь ёсоор хуралдаж  гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ээлжит тайланг Засгийн газарт танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт манай экспортын гол боомтууд болох Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнд ажилласан.

Гашуунсухайт, Ханги боомтын тухайд Эрдэнэс таван толгой биржээс шууд хамааралтай учраас хилийн наана ч, цаана ч нүүрсний овоолго үүссэн байна. Цаашаа татан авалт байхгүй учраас биржийн нэмэлт арилжаанууд явах боломжгүй байна. Механик талаасаа ийм.

Цаад шалтгаан нь гэвэл мэдээж нүүрсний үнэ унасан. Үүнтэй холбогдуулж импортолж буй талууд нэлээд алдагдалд орсон. Биднээс шалтгаалаагүй, олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэтэй холбоотой байгаа юм.

Гэсэн ч тээврийн өртгийг бууруулах, холбогдсон замуудыг яаралтай ашиглалтад оруулах, нэгэнт тавигдсан төмөр замын дэд бүтцийн өртгийг бууруулах зэрэг өөрсдийн зүгээс хийх ажлуудыг хийлээ.

Шивээхүрэн-Сэхээ боомт дээрх цогц ажлууд маш сайн хийгдсэн. Яаралтай ашиглалтад оруулснаар тээвэрлэлтийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой. Экспортлогч компаниудын төлөвлөж буйгаар одоо 25 сая орчим нүүрс гаргадаг бол боомт ашиглалтад орсноор 50 сая хүртэлх нүүрс гаргах боломж байна. Гашуунсухайт боомтоос дутхааргүй, зарим талаар илүү гарах хэмжээний экспортын нөөц байна гэсэн үг юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18