СХД: Зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлнэ

Ж.Булганаа
2025/03/26

Дүүргийн хэмжээнд 2017 оноос хойш санхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй 62 хөрөнгө оруулалтын ажлууд зогссон болон удаашралтай байна.

Тодруулбал сургууль, цэцэрлэг 24, тохижилтын ажил 14, авто зам 9, барилга байгууламж 9, орон сууцны фасад засвар 3, ус түгээх байр 2, гэрэлтүүлэг 2 нийт 62 хөрөнгө оруулалтын ажил царцсан байгааг холбогдох хэлтсээс тайлбарлав.

Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төлөөлөл оролцож зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажилд тайлбар хүргэлээ. Мөн 43 хорооны Засаг дарга нар оролцож бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компаниудын төлөөллөөс зарим тодруулга мэдээллийг авлаа.

Уулзалтын үеэр гүйцэтгэгч компаниудын зүгээс нэмэлт санхүүжилт шаардлагатай, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагаас зөвшөөрөл, бичиг, шийдвэрийг гаргаж өгөхгүй хугацаа алдаж байгаа шалтгаан тайлбарыг хэллээ.

Үүнтэй холбогдуулан  Дүүргийн Засаг дарга холбогдох яам, агентлаг байгууллагуудад зохих шаардлагыг хүргүүлж хөрөнгө оруулалтыг ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18