Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хугацаат цэргийн алба хаагчдаа эргэжээ

Ж.Булганаа
2025/03/24

Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Цэргийн штабын бие бүрэлдэхүүний хамтаар Зэвсэгт хүчний 327, Хилийн цэргийн 0306, 0198 дугаар ангиудад хугацаат цэргийн алба хааж буй дайчдаа эргэж, тэдний алба хааж буй орчин нөхцөлтэй танилцлаа.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга аймаг орон нутгийн ажил, залуучуудруу чиглэсэн бодлого шийдвэрийг танилцуулж, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэнддорж Эх оронч Монгол- Их сэргэлтийн жилийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хийгдэж буй ажлын талаар танилцууллаа.

Хилчин дайчидтай хийсэн уулзалтын үеэр цэргүүд: Цэргийн эрдэмд шамдан, эр зориг тэсвэр тэвчээрт суралцаж, эх орныхоо торгон хил дээр олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хааж буйгаараа ихэд бахархан, эх орныхоо үнэ цэн, тусгаар тогтнолыг улам илүү ихээр хайрлаж хамгаалж явах нь эр хүн бүрийн үүрэг юм гэдгийг бахархалтайгаар ярьцгааж байв. Мөн тэд бие бялдарын болоод сэтгэлзүйн хувьд урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болж олон талт өөрчлөлт гарсан төдийгүй жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл цэргийн албанд эхэлдэг юм байна гэдгийг ойлгож, хугацаат цэргийн албанд татагдан ирсэндээ туйлын их баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн аав ээж ахан дүүсдээ “Хүү нь сайн байгаа, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад удахгүй очно оо” гэж үг дайв. 

Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь “Эрэлхэг зоригт хөвгүүд та нар минь төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө өөрийн мэдлэг чадвар, ур ухаанаа дайчлан, чин сэтгэлээ зориулан ажиллах Хан Хэнтийн ирээдүйн лидерүүд юм шүү гэдгийг онцлон хэлж, Эр цэрэг, эр хүн гэдэг шаардлага гарвал эх орныхоо төлөө амиа ч үл хайрлан зүтгэх зүрх зоригтой байдаг юм шүү. Тэсвэр хатуужил, зориг тэнхээ, дэг журам, сахилга хариуцлагаа улам чамбайруулж цэргийн эрдэмдээ сайн суралцана гэдэгт эргэлзэхгүй байна. Хан Хэнтий нутгийнхаа төдийгүй Монгол Улсынхаа ирээдүй болсон эрэлхэг хөвгүүддээ бид итгэж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18