Б.Баярсайхан: Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн

Ц.Цэрэнбадам
2025/03/24

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулагын 52 дугаар зүйлийн хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан.

 
Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгаалллын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтнүүдэд Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, аргачлалыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.
 
Хүүхэд хамгааллын тухай хуулинд анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, хамтарсан баг тус санхүүжилтийн нормативын дагуу хүсэлтээ бичиж, хүүхэд хамгааллын үйчилгээний зардлаа авдаг байхаар тусгагдсан. Тиймээс энэхүү сургалт нь холбогдох байгууллагууд төсвөө зөв төлөвлөх, санхүүжилтээ авах, төлөвлөлтийн дагуу үр дүнгээ тайлагнах зэрэг аргачлалын чухал ач холбогдолтой.
 
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Өнгөрсөн жилүүдэд миний бие хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт тодорхойгүй, үр дүн бодит биш байгаа байдалд санаа зовж, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Ерөнхий газрын удирдлагаар ажиллах хугацаандаа энэ асуудлыг цэгцэлж, тодорхой, ил тод байдлыг хангаж ажиллахыг нэн тэргүүнд зорьсон. Тиймээс ч өнөөдрийн чадавхжуулах сургалтын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
 
Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Өмнө нь агентлаг, нийслэл дээр ирээд аймгууд руу шилжүүлдэг байсан бол одоо Сангийн яамнаас шууд тухайн орон нутагт хувиарлагддаг болсон.
 
УИХ-аас хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Хэрэгжилтийг хангах нь бидний үүрэг. Хуулийн дагуу төлөвлөгдсөн төсөв хүрэх ёстой хүндээ хүрч, шийдэх ёстой асуудлаа шийдэж, нийгэмд үр дүн бий болгох учиртай. Энэ жил хүүхэд хамгааллын салбарт төсөвлөгдөж буй төсөв хэзээ ч тодорхой бус, үр дүнгүй байж болохгүй” гэдгийг онцоллоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.  


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18