Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын даргаар томилогдсон Д.Гэрэл ажлаа хүлээн авчээ

Ц.Цэрэнбадам
2025/03/24

Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилжээ.

Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авсныг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас
мэдээллээ.
Д.Гэрэл нь эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Нотре Дамын хуулийн сургуульд Олон улсын хүний
эрхийн магистрын зэрэг хамгаалсан. 

Ажлын туршлага

☑️ 2006 оноос өмгөөлөгч
☑️ 2005-2006 онд Тээврийн хөгжлийн банканд хуулийн зөвлөх
☑️ 2006-2013 онд “Монголын хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал
☑️ 2008-2012 онд ДАНИДА- гийн санхүүжилтээр Данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлсэн чадавхжуулах төслийн зохицуулагч
☑️ 2013-2021 онд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын ерөнхийлөгч
☑️ 2023 оноос одоог хүртэл Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форумын ерөнхий зохицуулагч
☑️ 2021 оноос Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн захирлаар тус тус ажиллаж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлага

☑️2013-2017 онд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Зүүн хойд Азийн бүсийн дарга

☑️2013-2017 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны бодлогын зөвлөлийн гишүүн

☑️2020 оноос НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийн Конвенцын 27-р зүйлийн тайлбар боловсруулах ажлын хэсгийн гишүүн

☑️2021 оноос НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны гишүүн

☑️2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан амьдралын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн

☑️2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дэд дарга

☑️ 2023 оноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18