АНХААРУУЛГА: Хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна

Ц.Цэрэнбадам
2025/03/24

Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.24/ мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
-Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд, нийт найман аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 887 га, хээрийн 1,390,761 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.

Түймрийн шалтгаан нөхцлүүдийг тогтоохоор холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Улсын хэмжээнд 2021-2024 онуудад гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 24-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн:

-Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоон хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож байна.

Мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг энэ пүрэв гарагт буюу 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэх тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт өнөөдрөөс эхэлж байна. Бие даалтын долоо хоног орон нутагт гуравдугаар сарын 24-28, нийслэлд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг өнөөдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18