А.Баяржаргалын мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч Б гэх этгээдийг саатуулж, мөрдөн шалгаж байна

Ц.Цэрэнбадам
2025/03/24

Иргэн А.Баяржаргал өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрсдөө хамтардаг. Мөнгө авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, хамтарч ажилладаг талаар мэдээлсэн. Энэ мэдэгдэлтэй холбоотой цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл хийж байна. 

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.ТАЙВАН:

-Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй холбоотой өчигдөр цахим хуудаст мэдээлэл гарсан. Сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан. Эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээлд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй үйлдэгддэг. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж тодотгодог. Энэ ч утгаараа Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон.

Цагдаагийн байгууллагаас шувуу ажиллагааны хүрээнд Э-гийн нэр бүхий 35 хүний бүлэглэлийг тогтоон, Монгол Улсад авч ирсэн. Мөн одоо Г-ийн толгойлсон 28 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг мөрдөн шалгаж байна. Тус бүлэглэлийн хоёр этгээд цагдан хоригдож шалгагдаж байгаа.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Б-гийн бүлэглэл буюу өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн А.Баяржаргал нарын 18 хүн бий. Цахим мөрийтэй тоглоом нь олон иргэнийг эдийн засаг, сэтгэл санаагаар хохироож амиа хорлоход хүргэдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хяналт 1, 2, хар сүлжээ гээд арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдтэй тасралтгүй тэмцэж байна.

Өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү О,Б нар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд энэхүү мэдээлэл өнөөдөр яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.

Саатуулагдсан иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг үүсгэх зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Эрүүгийн хуульд гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги бий. Энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ хэмээн хуульд зааж өгсөн. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажилласан.

Сошиалд мэдээлэл хийсэн А.Баяржаргал гэх этгээдийн мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч Б гэх хүний тухайд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн. Тухайн этгээдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ЦЕГ-ын Дэд дарга цагдаагийн хурандаа Н.МӨНХЗУЛ:

-Цагдаагийн байгууллагаас алба хаагчийн сахилга, ёс зүй, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар мэдээлэл өгье. Та бүхний мэдэж байгаачлан Адъяабазар Баяржавхлан нэртэй цахим хаягнаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган, алба хаагчтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна.


5
angry
1
care
5
haha
10
liked
1
love
3
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18