Энэ сарын 22-нд ​Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой тохионо

Б.Нямсүрэн
2025/03/20

Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой энэ сарын 22-ны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУА-ийн Сансар судлалын тасгийн 1977 оны багийн хамт олонд хүндэтгэл илэрхийлэв. Тодруулбал, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, “Чингис хаан" одонт Ж.Гүррагчаа,  тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн Д.Сайнцог, багийн эмч Л.Лхагва, УИХ-ын гишүүн, Академич Д.Рэгдэл, Сансар судлалын тасгийн дарга н.Лхагважав, нарийн бичиг н.Гантулга, н.Батмөнх зэрэг манай улсын сансрын анхны багтай уулзаж, яамны баримталж буй бодлогын талаар санал солилцож, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Тэртээ 40 гаруй жилийн өмнө Монгол Улс ЗХУ-тай хамтран сансарт анх нисгэгчээ илгээсэн бол хоёр дахь сансрын нисгэгч нь хэн байх, түүнийг аль улстай хамтран нисгэх тухай ярьж эхэлсэн. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэхийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү онцлоод, бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэж байна. Арав гаруй жилийн турш ярьж буй энэ ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой хэмээв. 

Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал, сансрын эдийн засаг гэдэг асуудал урьдынхаас илүү анхаарлын төвд орлоо. Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байгаа. Иймд ЦХИХХЯ-наас Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэхэд ахмадуудын оролцоо чухлыг тус яам мэдээллээ. 

Ж.Гүррагчаа нь 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогдсон юм. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18