Л.Мөнхбаясгалан: Ухаа худгийг хууль бусаар авсан асуудлаар УИХ дээр дэд хороо байгуулна

Ц.Цэрэнбадам
2025/03/17

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энержи Ресурс” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Би УИХ-ын 7 дугаар тойрог буюу говийн бүсээс сонгогдсон гишүүний хувиар мэдэгдэл хийж байна. Говийн бүсэд Монгол Улсын сангийн авдрыг дүүргэдэг стратегийн томоохон ордууд байдаг. Зөвхөн Өмнөговиос гэхэд 1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон.

Би 28 жилийн турш эрэн сурвалжлах сэтгүүлч байхдаа Монголын олигархуудын эсрэг чиглэсэн баримтуудыг цуглуулж, тэдэнтэй тэмцэж ирсэн. Эдгээр нь сүүлийн 15 жилийн турш сэтгүүлчийн хүрээнд цуглуулсан баримтууд. Оюутолгой, Тавантолгой, Энержи Ресурс, Ухаа худаг, Мак, Петровис, Эрдэнэтийн 49 хувь, ХХБ, Төрийн банк гэх мэт банкнуудын хувьчлалтай холбоотой баримтууд.Засгийн газар Энержи Ресурс ХХК Ухаа худгийг луйвраар авсан гэж мэдэгдээд УИХ руу тогтоолын төсөл оруулсан. Надад энэ талаар олон баримт байсан, хэн ч тоогоогүй. Харин одоо тоож байна. Ийм учраас Засгийн газрын байр суурийг дэмжиж, УИХ-д хянан шалгах дэд хороо байгуулж ажиллахын тулд манлайлж ажиллана.  

Энэ хүрээнд албан бичигт гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлнэ. 32 гишүүн зурах ёстой. Хамгийн түрүүнд өөрийн сонгогдсон Ардчилсан намын гишүүдэд хандана.

Энержи Ресурс 2009-2021 он хүртэл илүү АМНАТ төлсөн гэдгээр Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж шүүхэд өгсөн. Өнөөдөр нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх ААН АМНАТ төлдөг. Харин ганцхан Энержи Ресурст хамаагүй гэж байна. Тус компанид ямар хуулиуд үйлчилдэггүй гэдгийг бид мэдэх ёстой.

Энержи Ресурс хууль зөрчсөн үү, хулгай хийсэн үү гэдгийг тодорхой болгож, нэг тийш нь шийдэх ёстой. Миний бодлоор өөрсдөдөө зориулсан хууль тогтоомж гаргаад хулгай хийсэн гэж бодож байна” гэв.



0
angry
0
care
2
haha
7
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18