Д.Амарбаясгалан: Бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой

Ц.Цэрэнбадам
2025/03/17

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг нээлээ. Хаврын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганы нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд, зочид оо. Монгол түмэн өнтэй өвлийг давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой уулзах, ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажил өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд та бүхнээр дамжин, иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд  тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонохоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцлийг таньж мэдэх, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэр баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр Монголын өнөөдрийн амьдрал хөгжил хэмжигдэх учиргүй.

УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэд байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцсан нь хууль тогтоомжийн төслүүдэд хэлэлцүүлэг, ажил хэрэгч бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй.  УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацанд миний бие хангай, баруун, зүүн, говь, төвийн бүсэд ажиллаж, хуульчид, малчид хоршоологчид, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.

Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар боломжоос хальж давсан зүйл хүсэхээс илүү парламент нь парламент шиг ажиллахыг хэлж сануулж байна.

Иргэдээ ажил орлоготой байлгах, үр хүүхдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол та бдиний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг юм" гэв. 


4
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18