“Мөрөөдлийн театр”-ыг шинэ жүжигтээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэв

Ц.Цэрэнбадам
2025/03/15

Монголын зохиолчдын эвлэлээс “Мөрөөдлийн театр”-ын шинээр тавьж буй “Самсара- Тэртээх хоёр зүрх” драмын жүжигтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тайзнаа шинээр тавьж буй “Самсара- Тэртээх хоёр зүрх” драмын жүжигтээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж, улмаар олонд алдаршсан уг бүтээлийн халдашгүй байдалд халдсан үйлдлийг Монголын Зохиолчдын Эвлэл эрс эсэргүүцэж байна.

Энэхүү хууль бус үйлдлээ даруй таслан зогсоож, яруу найрагчийн үр хүүхэд уг бүтээлийн эрх эзэмшигчдээс албан ёсоор уучлал гуйн, түүнийгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, бүтээлийн нэр хүндийг сэргээх, “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжгийн хэсэг, сурталчилгаанд ашиглахгүй байхыг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдээс шаардаж байна.

Цаашид Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээл туурвилд эрээ цээргүйгээр халдаж, зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, дур мэдэн өөрчлөн найруулах (үгийг нь солих, засах, хасах, зохиолчийн илэрхийлэх гэсэн санаа, утгыг мушгин гуйвуулах) зөрчил гаргасан, түүнийг түгээсэн аливаа байгууллага, студи, продакшн, уран бүтээлчдэд зохих хариуцлага тооцуулахаар төр, хяналтын байгууллагад хандахаа мэдэгдье" гэжээ.



2
angry
0
care
11
haha
4
liked
2
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18