Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Ц.Цэрэнбадам
2025/03/15

Нийт иргэддээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг "Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсноор өдгөө 40 дэх жилдээ золгож байна.

Энэ өдөр иргэн та хэрэглэгчийн эрх ашиг хэрхэн хангагдаж, хамгаалагдаж байгаагаа нухацтай эргэцүүлж, дуу хоолойгоо илэрхийлэх өдөр билээ.    

Энэ онд “Тогтвортой амьдралын хэв маягт шилжицгээе” уриан дор хэрэглэгчийн зүй ёсны хэрэгцээг хангах; тогтвортой, эрүүл сонголтыг хүн бүрт хүртээмжтэй байлгах; хэрэглэгчийн дуу хоолойг бүх түвшинд хүргэх; бүс нутгийн болон бусад онцлогийг харгалзан тохиромжтой арга замаар тогтвортой амьдралын хэв маягт шилжих гэсэн 4 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллахыг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас уриалжээ.  

Монгол Улсын Их Хурлын зүгээс 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү бодлого нь бүхэлдээ хүн төвтэй хууль, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу “Гурван төгөлдөршил”-ийн бодлогод суурилсан. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг сайжруулах зорилгоор 2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байна.  

Хэрэглэгчид ээлтэй хууль, эрх зүйн орчныг бий болгосноор хэрэглэгч өөрийн эрхээ бодитоор мэдэрч, мэдэж, хэрэв эрх ашиг нь зөрчигдвөл түүнийг  арилгуулахаар шаардаж чаддаг нөхцөл бүрэлдэх юм. Ингэснээр хууль, эрх зүй нь иргэнийхээ эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг, бодитоор үйлчилдэг, амьд

тогтолцоо болох учиртай.

Хүн бүр хэрэглэгч мөн. Тиймээс хэрэглэгчийн эрх ашиг ямагт тэргүүн зэрэгт байх ёстой. Хэрэглэгч бүр эрүүл, аюулгүй, хүртээмжтэй байдлаар бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах, үйлчилгээ авах, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх эрх зүйн орчныг бий болгоход хамтдаа хичээж ажиллахыг Та бүхэндээ хандан уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025.03.15



1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18