Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулна

Б.Нямсүрэн
2025/03/13

Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлж эмчлэх зорилгоор иргэдийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ оноос эхлэн хүн бүрийг бус зорилтот бүлгийн хүрээнд уг ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон. Тодруулбал, ЭМЯ-наас “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. "Эрт илрүүлэг 2.0"-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван чиглэлээр зохион байгуулах юм байна.

Өнгөрсөн хугацаанд үзсэн үзлэгээр хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн хүүхдүүдийг нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулж байгаа юм. 

Орон нутагт дөрөвдүгээр сарын 1-нээс эрт илрүүлгийн үзлэгийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж  байна. Нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын 80 гаруй хувийг нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулж шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын үзлэг, эмчилгээнд хамруулаад байгаа ажээ. Өнгөрсөн оноос эхлэн эрт илрүүлэгт хүн бүрийг хамруулахгүй, зорилтот хүмүүсийг хамруулж байгаа талаар дээр мэдээлсэн. Энэ хүрээнд дөнгөж төрсөн нярайг зургаан төрлийн үзлэг, илрүүлэгт хамруулахаар мөн бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Илрүүлээд орхидог бус эмчилгээ шаардлагатай хүмүүсийг бүрэн эмчлэх нь чухал тул энэ чиглэлийг баримталж ажиллаж байгаа ажээ. Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан энэ хүрээнд хүүхдүүдийн үзлэг, эмчилгээ нэлээд үр дүнтэй байгааг албаныхан онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр