Х.Нямбаатар: Надад 1 тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй

Ж.Булганаа
2025/03/12

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээрт шүүхийн ямар ч тогтоол гараагүй. Шүүгчийн захирамж гаргаж,  "Эко машин үйлдвэрлэгчдийн холбоо" бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байналээ.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна лээ. Захирамжтай холбогдуулан шүүхийн урьдаас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор надтай холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан байналээ. Надад бол нэг тэрбум төгрөг байхгүй.  Нэг тэрбумын эд хөрөнгө ч байхгүй. Хэвлэлээр нэг тэрбум төгрөг гаргуулах гэж байна гэсэн мушгисан юм явж байналээ. Шүүгчийн гаргасан шийдвэрт гомдол гаргасны дагуу  маргааш 14 цагаас гомдол хэлэлцэхээр байгаа. Би хэн нэг хүнээс уучлалт гуйх шаардлагагүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Жилдээ 130-140 мянган автомашин импортоор орж ирж байна. 80 мянган авто машин зорчих боломжтой зам дээр 10 дахин их машин зорчиж байна. Импортлож байгаа хүмүүсийн хувьд хэд хэдэн зөрчлүүд гаргаж байгаа. Тухайлбал, татвар төлдөггүй, Монгол улсын чанар стандарт хангахгүй тээврийн хрэгсэл оруулж ирдэг, дээр нүүрсэн яндангүй машин оруулдаг, өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сард хотын дугаар олгохыг зогсоосонтой холбоотой улсын дугаарын бизнес цэцэглэж байна.  Тиймээс өнөөдөр АТГ-т бичиг өгчихөөд ирж байна. Тэр бичиг нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины үзлэг оношилгоонд ороогүй олон тооны  дугаарууд хаанаас гарч ирсэн бэ. Өөрөөр хэлбэл авто машины дугаар авахад заавал татвараа төлж, үзлэгт орсон, даатгал хийлгэсэн байх ёстой. Энэ дээр Авто тээврийн үндэсний төв болон Авто тээврийн оношилгооны төвүүд хүчингүй болсон дугааруудыг сэргээж, дугаарын шагийн бизнес хийж байна уу гэх хардлага байгаа. Тодорхой баримтууд бий энэ дагуу АТГ шалгаж өгнө үү гэх хүсэлтээ тавьсан" гэв. 



0
angry
0
care
6
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18