Г.Ууганцэцэг: 743 хүний ар гэрт 1 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг ЗГ-аас шаардаж байна

Ц.Цэрэнбадам
2025/03/10

Шахмал түлшнээс угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгохыг шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийлээ.

Г.Ууганцэцэг: "Миний бие иргэн хүнийхээ хувьд, эмч хүнийхээ хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлын талаар судалж, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж ажиллахдаа утааны хор хөнөөлд бүгд хохирч байгаа ч яаж ч тэмцээд үр дүнд хүрэхгүй, хүрнэ гэдэг итгэл найдвар ч үгүй болсон байгаа нь анзаарагдаж байгаа тул хуулийн хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзлээ. Дэлхийд агаарын бохирдлоор Монгол Улс тэргүүлж байгаа ч одоог хүртэл Улаанбаатарчууд юугаар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна. Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй буюу зөвхөн цардуулын стандарттай. Ийм түлшийг түлээд гарсан яндангаас ямар бодис агаарт дэгдэж байгаа утааны найрлагыг судалж, үр дүнг олон нийтэд мэдээлэх үүргээ Засгийн газар түүний харьяа байгууллагууд биелүүлээгүй. Хордлогын мэдээллийг улсын нууцад хамааруулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаагаас гадна Агаарын чанарын индексийг мэдээлдэг agaar.mn-ийн мэдээлэл нь бодитой бус, бүр үзүүлэлтүүд нь дэлхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байна.

Цочмог хордлогод өртсөн буюу угаартаж нас барсан хүний тоог л улс мэдээлдэг. Гэтэл цочмог хордлогоос гадна архаг хордлого аюул дагуулж байна. Улаанбаатар хотын нийт иргэд өдөр бүр угаарын архаг хордлогод өртсөөр байгаа.

Угаарын хийн цочмог хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины хаа нэг газарт үйл ажиллагаа нь дахин сэргэхгүй болох эсвэл мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стрессд өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. Бид өдөр бүр угаарын хийн архаг хордлогод өртсөөр бна. Тэгвэл архаг хордлогод өдөр бүр өртөж бгаа хүмүүсийн эд эс, эрхтэн системүүд хэрхэн өвчилж бгаа бол гэхээс гол харлаж бна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ямар бгаа бол?

Монгол улсад цочмог хордлого эмчлэх MNS6449- 2013 гэсэн стандартаас өөр архаг хордлого эмчлэх стандарт гэж алга байна. Архаг хордлого эмчлэх стандартыг баталж хэрэгжүүлээгүй.

2022 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт буюу 17 хувь байгаа юм. Агаарт буй гол найрлага болох хий тоос тоосонцорууд нь хамгийн түрүүнд амьсгалын замын тогтолцоог гэмтээдэг. Үүний дараагаар зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Дэлхийн өвчний дарамтын судалгаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол асар ихээр нөлөөлж байгааг тогтоосон. 2013 оны байдлаар улсын хэмжээнд цаг бусаар нас барж буй гурван өвчин нь агаарын бохирдлоос үүдэлтэй байсан. Шүүх шинжилгээний статистикт сүүлийн долоон жилийн хугацаанд (2017-2023) хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт.

Тиймээс миний бие нэгдүгээрт шахмал түлшний барьцалдуулагч бодисын стандартыг тодорхой болгох, мөн угаарын хийн хордлогоос болж амь насаа алдсан иргэдийн ар гэрт тус бүр нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан, шаардах бичгийг Монгол Улсын засгийн газарт өргөн барьж байна" гэв.



0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 46 минутын өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 1 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 4 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 4 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 5 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 5 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 6 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 7 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 7 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 16 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр