Голомт банк “Lady Entrepreneur-2025” шагнал гардуулах арга хэмжээг хамтран зохион байгууллаа

Ц.Цэрэнбадам
2025/03/07

Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх чиглэлд төрөл бүрийн шинэ санал санаачилга, төсөл хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсний хувьд  МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Lady Entrepreneur-2025” арга хэмжээнд хамтран ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны боломжийг илүү өргөжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Энэхүү арга хэмжээгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй эмэгтэй бизнесүүдийг тодорхой үзүүлэлтийн дагуу шалгаруулж, өргөмжилдөг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн “Lady Entrepreneur” арга хэмжээний хүрээнд Гран-При болон Онцлох Энтрепренёр номинациар нийт 14 байгууллагыг онцлон алдаршуулсан юм.

Голомт банк болон МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор  “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд нэвтрүүлсэн билээ. Харин энэ удаагийн шагнал гардуулах арга хэмжээний үеэр “ОРЧИД КРЕЙТИВ” ХХК болон “ДОМЧИЙН УХААН” ХХК гэсэн 2 байгууллагад “Women Owned” тохирлын тэмдэгтийг эзэмших гэрчилгээг шинээр гардуулан өглөө.

Одоогийн байдлаар тус тохирлын тэмдэгтийг шаардлага хангасан 60 орчим байгууллага өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаагаас 16 байгууллага нь “Women Owned” шошготой бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд түгээж, хэрэглэгчдийнхээ гарт амжилттай хүргээд буй.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18