Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томиллоо

Ц.Цэрэнбадам
2025/03/07

Засгийн газрын /2025.03.06/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томиллоо.

Б.Батжаргал нь 1975 онд төрсөн, эдийн засагч, санхүүгийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр, Шинжлэх ухааны магистр, Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй.

Боловсрол

  • 1983-1993 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн III дунд сургууль,
  • 1993-1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр-Санхүүгийн менежмент мэргэжлээр,
  • 2007-2009 онд Калифорнийн Олон Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны магистр-Олон улсын бизнес мэргэжлээр,
  • 2010-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Докторын түвшний Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж,
  • 2024 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 1997-2009 онд Хадгаламжийн банк, Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны дарга,
  • 2009-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багш,
  • 2011-2016  онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн,
  • 2016-2024 онд  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл мерит зарчмаар ажилласан, туршлагатай, мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин юм хэмээн  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18