Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна.
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгох
- Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
- Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх
- Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчид 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
- 0,5 л, 1 л, 1,5 л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухгүй байх
- Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна