О.Алтангэрэл: Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс“ компанид олгосныг хууль бус гэж дүгнэжээ

Ж.Булганаа
2025/02/26

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлын талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа.  


Дүгнэлтэд,  Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд Энержи ресурс компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд шилжүүлэх тухай гэрээ баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзжээ. Энержи ресурс компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Тухайн үед үйлчилж байсан болон одоогийн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна гэж дүгнэжээ.  2007 онд Монгол Улсын их хурал тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар, Энержи ресурс компанийн компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Түүнчлэн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд энэ асуудлыг судлан эргэж танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Наранхүүд, асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг тухайн үеийн засгийн газар, ерөнхий сайдад их хурлаас даалгаж шийдвэрлэсэн байхад энэ бүх үйл явцыг зөрчсөн шийдвэр гарчээ гэж үзжээ. Монголд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их хурлын 2007 оны тогтоол биелээгүй өдий хүртэл зөрчигдөж явсан байна гэж дүгнэсэн байна.

Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй гэв. Цаашид Ухаа худгийн орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Монгол Улсын их хуралд Засгийн газраас тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18