СХД: Гал түймэр унтраах автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Ж.Булганаа
2025/02/25

Япон Улсын Засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг манай улсад хэрэгжүүлж буй. Дээрх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.


Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу жаргалант тосгонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлнэ. Жаргалант тосгонд ирэх 2026 онд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөж буй. Тус хорооны өрхийн эрүүл мэндийн төв түргэн тусламжийн хоёр автомашинтай ч нэг нь зориулалтын бус юм.

Дээрх төслийг сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлснээр жаргалант тосгонд гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь насыг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд Япон Улсын Засгийн газар нь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг Монгол Улсад 1990 оноос хойш 35 жил хэрэгжүүлж буй бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 15 дахь төсөл нь болж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18