Д.Бум-Очир: Цагаан сар зүгээр нэг баяр биш бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм

Ц.Цэрэнбадам
2025/02/24

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир удахгүй болох гэж Цагаан сарын баярын ач холбогдлыг ийн дүгнэжээ.  

Цагаан сар зүгээр нэг баяр биш бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм. Учир нь Цагаан сараар уурлаж бухимдахгүй байх, хараасан доромжилсон үг хэллэг хэлэхгүй байх, хүнтэй муудахгүй байх, муудсан бол эвлэрэх, хар буруу, муу муухай зүйл бодолгүй, сайн сайхныг зөгнөн бэлгэдэж, гэгээн цагаан бүхнээр зүрх сэтгэл, оюун санаагаа дүүрэн байлгах учиртай. Энэ бол “Цагаан сар”-ыг Цагаан сар гэж нэрлэдгийн нэгэн чухал учир шалтгаан. Хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой энэ онцлог нь Цагаан сарыг дэлхийд хосгүй болгодог.

Наадам л дэлхийд ганцхан юм биш, Цагаан сар ч дэлхийд ганцхан. Учир нь бүх нийтийн сэтгэл заслын ач холбогдолтой үндэсний хэмжээний баяр юм. Цагаан сарыг Азийн бусад орны хаврын баяраас илүү зүйл биш гэх нь түүний монгол онцлогийг үнэ цэнгүй болгож байгаа хэрэг болно. Хаврын баяр мөн боловч Цагаан сар нь давтагдашгүй Монгол онцлог бүхий, хаврын баяр гэж ойлгох нь зүйтэй. Бид Цагаан сарын энэ мэт бусад онцлог, утга чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээж Монголын Цагаан сар Монголоороо хадгалагдан үлдэх болно гэжээ.


0
angry
0
care
6
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18