АТГ: Төлбөртэй зогсоол ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай

Ц.Цэрэнбадам
2025/02/24

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулахтай холбоотой дүрэм, журмуудыг хянан үзэж, Зөвлөмж хүргүүлэв.

“Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлан мөрдөгдөж байх атал Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаартай захирамжаар “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-ыг батлан мөрдөж байгаа нь нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг дахин давхардуулан журамлажээ. Эдгээр нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдаагүй, дүрэм, журмын ойлгомжгүй зохицуулалтыг бий болгосон, хүчингүй болсон хууль тогтоомжийн заалтуудыг үндэслэл болгосон байх тул эрх зүйн зохицуулалтыг хуульд нийцүүлэх, аливаа давхцалыг арилгаж, нэг мөр ойлгомжтой болгох шаардлагатай байна.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн батлах, хуульд нийцүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас зөвлөв. Тухайлбал,  журмын зүйл, заалтуудыг Авто замын тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай нийцүүлэх, төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар журамлан тогтоох, мөрдөж буй зохицуулалтыг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж шинэчлэн, хүчин төгөлдөр бус журмыг хүчингүй болгох, хяналт тавих чиг үүргийг давхардуулан зохицуулсныг ойлгомжтой байдлаар нэгтгэн шийдвэрлэх, үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо төлбөрийн хууль, дүрэм журам, аргачлал, эдийн засгийн үзүүлэлт, судалгаанд үндэслэн хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэрэгтэй уялдуулан тогтоох, зогсоолын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах, ил тод болгох, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Зөвлөмжийг хүргүүллээ гэж АТГ-аас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18