Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар томилжээ

Ж.Булганаа
Өчигдөр

Засгийн газрын энэ сарын 19-ний өдрийн  хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар томилжээ. Тус газрын даргаар хуульч Тогоохүүгийн Ихтамир одоогоос нэг жилийн өмнө томилогдон ажиллаж байсан юм.

Тус газрын даргад шинээр томилогдсон Б.Баярсайханы хувьд сэтгүүлч мэргэжилтэй, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны дарга зэрэг ажлыг хашиж байсан. Өнгөрсөн сонгуульд Завхан, Увс, Ховд, Говь-Алтайн бүсэд нэр дэвшээд ялагдсан юм.

 Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар нь хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж  хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн ордон, зуслан, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүүхдээс гарсан санал санаачилгыг дэмжих замаар  хүүхдийн хөгжих, оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, салбарын хэмжээнд иргэдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг дижитал шилжилтийн хүрээнд цахимжуулах, хялбар, ухаалаг болгох чиглэлд ажилладаг юм. Цаашлаад олон нийтийг соён гэгээрүүлэх, аливаа хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд шаардлагатай мэдлэг мэдээлэл хүргэх, нийгмийг сайн сайхан, эерэг хандлагад уриалах, сайн туршлага, үлгэр дуурайлыг алдаршуулан түгээх юм. 



7
angry
0
care
4
haha
3
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18