УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж, шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Ж.Булганаа
Өчигдөр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Улиастай суманд ажиллах үеэрээ аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцож, шүүхийн байрны орчин нөхцөлтэй танилцав. Завхан аймагт анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх үйл ажиллагаагаа явуулж байна. Уулзалтын үеэр шүүхийн ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай ажиллаж байгааг танилцуулж, шинээр барих шүүхийн байрны төсөв, санхүүжилттэй холбоотой асуудлыг дэвшүүллээ.

УИХ-ын дарга энэ үеэр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтлоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангахын тулд салбарын хууль тогтоомж амьдралд нийцэхүйц байх нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм. Завхан аймгийн нийт хүн амын 11 хүн тутмын нэг нь шүүхээр үйлчлүүлдэг аж. Иргэдийн шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтооход шаардлагатай системийн өөрчлөлт, тогтолцооны шинэтгэлийн талаар алба хаагчдын байр суурийг нээлттэй сонсож ажиллахаа мэдэгдсэн юм. Цаашлаад шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хэрэг, маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хүрээнд санал солилцов.

Мөн уулзалтын үеэр хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах эсвэл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх бодлогыг энэ удаагийн парламентаас хэрэгжүүлж буй талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Улиастай суманд зохион байгуулж буй “Амар байна уу 2025” сар шинийн үзэсгэлэн худалдаагаар зочиллоо. Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт болж буй уг үзэсгэлэн энэ сарын 20-24-н үргэлжлэх бөгөөд нутгийн онцлох бүтээгдэхүүнүүд, уламжлалт эдлэл, хэрэглэл, үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ.

УИХ-ын дарга уг үзэсгэлэнгээр зочлох үеэрээ Завхан аймгийн сумдаас зорьж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчид, малчид, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа  болон тулгамдаж буй зарим асуудлаар ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

May be an image of 3 people, newsroom and text


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18