Л.Энх-Амгалан: Шинийн 4 буюу даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана

Ж.Булганаа
2025/02/19

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ жилийн цагаан сарын баяраар гурван өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гаригаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ үргэлжлэх болохыг мэдээллээ. 

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан. Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиож байна. Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин шинийн 4 буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана. Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм. Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. 


221
angry
3
care
13
haha
18
liked
6
love
10
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18