​Сар шинийн баярыг угтсан 15-50 хувийн хөнгөлөлттэй урамшуулалт аян эхэллээ

Ц.Цэрэнбадам
2025/02/17

XVII жарны “Хөхөгчин” хэмээх Модон могой жил айлчлан ирж, сар шинийн баярын өдрүүд хаяанд айсуй. Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны бэлгэдэл, өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр Цагаан сарыг угтан ХААН Банк картын урамшуулалт аянаа эхлүүлж байна.

Хэрвээ та Priority, Signature дебит болон бусад бүх төрлийн кредит карттай бол 2025 оны 2-р сарын 17-28-ны өдрийг дуустал дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Тухайлбал, та картаа ХААН Банкны ПОС төхөөрөмжид шууд уншуулснаар 15-25 хувийн хөнгөлөлт, харин картаа Digi Pay аппликэйшнд холбон төлбөрөө төлснөөр 30-50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Сонгогдсон байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Аянд хамрагдах карт, хөнгөлөлтийн мэдээлэл

Картын төрөл

Хөнгөлөлтийн хувь

Нэг харилцагчийн авах хөнгөлөлтийн дээд дүн

Биет карт

Digi Pay аппликэйшнд холбосон карт

Platinum кредит карт

Priority дебит карт

25>#/span###

50>#/span###

1,000,000₮

Signature дебит карт

Signature, Glamour, Gold кредит карт

20>#/span###

40>#/span###

800,000₮

Easy кредит карт

Энгийн кредит карт

15>#/span###

30>#/span###

600,000₮

Жишээ нь, Priority дебит карттай харилцагч А дээрх байгууллагуудын нэгнээс 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд:

  • Картаа ПОС төхөөрөмжид уншуулж төлбөр хийвэл 25% буюу 500,000 төгрөгийн хөнгөлөлт,
  • Digi Pay аппликэйшнд холбосон картаараа төлбөр төлснөөр 50% буюу 1,000,000 төгрөгийн хөнгөлөлт авна.

Дараах зүйлсийг анхаараарай:

  • Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн дээр дурдсан картуудад хамаарна.
  • Биет картаар болон Digi Pay аппликэйшнд холбосон картаар давхар хөнгөлөлт эдлэхгүй.
  • Сонгогдсон байгууллагуудын тусгай хямдралтай бараа бүтээгдэхүүнд давхар хөнгөлөлт үйлчлэхгүй.

Та хэрвээ гар утсандаа Digi Pay аппликэйшн суулгаагүй бол яг одоо ЭНД дарж татан аваад, картаа холбон урамшуулалт аянд амжиж оролцоорой. Digi Pay аппликэйшн нь ямар ч шимтгэл хураамжгүй, гүйлгээ хийхэд хялбар, хурдан бөгөөд байнгын хөнгөлөлт, урамшууллаар дүүрэн гэдгийг ташрамд дуулгахад таатай байна.

Харин та төлбөрийн хэрэгслийн хамгийн хялбар шийдэл болох зээлийн эрхтэй кредит картаа авч амжаагүй бол Khan Bank аппликэйшнээрээ ердөө хэдхэн хором зарцуулан, дараах зааварчилгааны дагуу онлайнаар захиалаарай.

  • Цалингийн орлогоор судлах боломжтой кредит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД,
  • Хадгаламж барьцаалсан кредит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД,
  • Энгийн кредит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД дарна уу.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18