Сар шинийг тохиолдуулан 6 аймагт барилдаан болно

Б.Нямсүрэн
2025/02/16

XVII жарны "Хөхөгчин" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан энэ сард дараах барилдаанууд болох талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Хэнтий аймаг

02.16-нд Өндөрхаан уулын хишиг хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 5 сая төгрөг

Үзүүр бөх 3 сая төгрөг

Булган аймаг

02.17-нд Таван аваргын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 10 сая төгрөг

Үзүүр бөх 5 сая төгрөг

Өмнөговь аймаг

02.21-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 5 сая төгрөг

Үзүүр бөх 3 сая төгрөг

Увс аймаг

02.21-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Женев хот, Швейцар улс

02.22-23-нд Европ дахь Монголчуудын сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Сүхбаатар аймаг

02.23-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 5 сая төгрөг

Үзүүр бөх 3 сая төгрөг

Дорнод аймаг

02.24-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.

Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачлагаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон бөгөөд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүсэв.


0
angry
0
care
0
haha
6
liked
7
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 9 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 9 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 12 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр