​ХӨСҮТ: Зах худалдааны төв орохдоо амны хаалт зүүхийг анхааруулав

Ц.Цэрэнбадам
2025/02/14

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар  Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул, ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа нар дараах мэдээлэл хийлээ. 

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Вирусын тархалт нэмэгдсэн нь сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотой реновирус, амьсгалын замын синцитиал вирусын халдвар түлхүү байгаа гэв. Боко вирус нийт шинжилгээний 8 хувиас, томуугийн вирус 5 хувьтай байжээ. 

Энэ оны  тухайд амьсгалын замын халдвараар бүх насныхан өвджээ. Гэхдээ тав хүртэл насныхан нийт халдвар авсан иргэдийн дунд хамгийн их байна. 10 мянган хүн ам тутамд 8 хүн томуу, томуу төст халдвар авчээ. Дөрвөн аймагт халдвар идэвхтэй, бусад аймгуудад алаг цоог байгаа талаар мэдээлэв. Тус төвөөс халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл  мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлжээ. 

Вирус бүр өөрийн онцлогтой. 2-оос бага насны хүүхдүүд синцитиал илүүтэй өвдөж, хатгаа, улмаар ларангит болдог. Мөн ахмадууд энэ вируст өртөмхий.

Харин хоолой аргаж байгаа бол реновирусын хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө. Гэр бүлийн, ажлын байрны  орчинд, сургуульд гэх мэт оронд олон хүнийг нэг дор өвтгөдөг. Бохир гараар нүдээ нухах, хүүхдийнхээ ам хамрыг цэвэрлэх үед энэ вирус дамждаг байна. 

Томуугийн А хүрээний H1N вирусын халдвар авбал хоолой өвдөнө, удаан явцтай. Эмчид хандахгүй бол хоёрдогч бактерийг авч, хүндрэх эрсдэлтэй болохыг анхааруулав. Амны хаалтаа байнга зүүх нь  халдвараас гадна тоосжилтоос хамгаалана гэж сануулав. 

Менингококкийн хувьд 2007, 2019 онд манай улсад олон хүн өвчилсөн. 1-5-р саруудад халдвар бүртгэгддэг. Гуравдугаар сард хамгийн их халдвар гарчээ. Учир нь энэ сард олон баяр болдог. Энэ жилийн Цагаан сарын баяр болоход 14 хоног үлдлээ. Баярын бэлтгэл эхэлж, зах худалдааны төвүүд хүн ихтэй байна. Эдгээр газрууд руу явахдаа амны хаалт зүүгхийг анхааруулав.

Цэцэрлэг, сургуулиуд, албан байгууллагууд хоёр цаг тутамд агаараа сэлгэх хэрэгтэй. Тан зовуур илэрвэл эмчид хандаж, ялган оношлуулах шаардлагатай. Улирал хооронд хүний дархлаа сулардаг тул дархлаагаа сайн дэмжиж хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэй. Асран хамгаалагчид хүүхдээ заавал малгай өмсүүлж хэвшүүлэхийг зөвлөв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18