П.Наранбаяр: Хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн

Ц.Цэрэнбадам
2025/02/14

Олон нийтийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдүүдийн оролцоог зохицуулах судалгаа эхлүүлсэн талаар өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. 

Боловсролын сайд П.Наранбаяр: " 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангуяа Фэйсбүүк, Твиттер, Снапчат, ТикТок зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох заалттай хууль баталсан нь дэлхий нийтийн анхаарал татсан. Энэхүү хуулийг судлах, үр нөлөөг нягтлахын зэрэгцээ Монгол Улсад дээр дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн заалт оруулж ирэхээр дээрх ажлын хэсэг судалгаагаа эхлүүллээ. Суурь шинжтэй өөрчлөлт хийхийн тулд судалгаа маш их шаардана. Нийгмийн хүрээнд ярилцаж, хэлэлцэн зөвшилцөлд хүрэх нь зүйтэй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа нийгмийн бүх бүлэгтэй бид  ярилцана. Доороос нь дээш нь хэлэлцэх аргаар явна. Бид үр дүнд хүрэх ёстой. Бэлтгэлээ хангахаар Боловсролын Яам ажиллаж эхэлсэн" гэлээ. Мөн "Фэйсбүүк, Твиттер, Снапчат, ТикТок зэрэг сүлжээнд зохисгүй агуулга явах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, хүүхдүүдийн хооронд цахим дээрэлхэлт үүсгэх гэх мэтчилэн олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Түүнчлэн цахим орчинд соёлтой зөв харилцаж сурах нь нийгэмд нэн шаардлагатай байгаа талаар хэлж байна. 

Манай улс 2020 онд цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгааг хийж байжээ. Ингэхэд эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдүүдээ цахим орчинд халдлагад өртөж  байгаагүй гэсэн ойлголттой байсан бол хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн гэж хариулжээ. Тэдний 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18