Т.Хасбаатар: АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаатай байгаа

Ц.Цэрэнбадам
2025/02/13

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар: "Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалтуудад үндэслэн Л.Гантөмөрийг Ардчилсан намын гишүүнээс хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг АН-ын шат шатны байгууллага, гишүүдэд даалгасугай гэсэн шийдвэрийг хүргүүлж байна.

2016 оноос Монгол Улсад нэг нам засаглаж, асар олон нийгэм эдийн засгийн хохирлыг ард түмэнд учруулсан. 10 гаруй жил сөрөг хүчингүй явж ирлээ. Ардчилсан намыг сөрөг хүчин байж, иргэдийн төлөө ажиллаасай гэж хүссэн. Гэтэл өнөөдөр Л.Гантөмөр Шадар сайд гэх том албан тушаалд томилогдоод, Ардчилсан намыг МАН-ын халаасны нам болгочихсон. 

АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаатай байгаа. Л.Гантөмөр Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг гээчихсэн. Тийм учраас Л.Гантөмрийг МАН-д элсүүлж авахыг тус намын даргад хэлнэ" гэжээ. 



0
angry
3
care
4
haha
2
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18