Ц.Баатархүү: Хиймэл оюун ухааны дата төвийг байгуулхад эрчим хүч шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2025/02/13

Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна.

Үндэсний стратегийг боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, төр болон хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж буй залуучуудын саналыг нэгтгэж, энэ өдөр олон нийтэд танилцуулж байна.

Энэхүү стратеги нь уул уурхай, эрчим хүчийг хиймэл оюуны хөгжлийн гол салбар болгон эрэмбэлж, эдгээр салбар дахь Монгол Улсын өвөрмөц давуу талыг ашиглах зорилготой юм.

Тухайлбал, Монгол орны өвөрмөц уур амьсгал нь нүүрс, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хослуулан эрчим хүчний хэмнэлттэй дата төвийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой орчинг бүрдүүлдэг. Иймд Монгол Улсыг дэлхийн өнцөг булан бүрээс хиймэл оюуны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой газар болгоход энэхүү стратегийн зорилго оршиж байна.

Хиймэл оюун (AI) бол өнөө цагт улс орнуудын ирээдүйн өрсөлдөөний хамгийн том талбар болсон. Түүнчлэн бүтээмжийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэвшилтэт технологи шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг улс орнууд гаргах боломжтой гэдгээрээ онцлог юм. 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 25.6 их наяд ам.долларын нөлөөг зөвхөн AI авчирна гэсэн судалгаа байна.

Нөгөө талдаа, хиймэл оюуныг зөвхөн эдийн засаг гэлтгүй батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбарууд ашиглаж эхэлсэн нь тухайн улсын аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн амин чухал хүчин зүйл гэж тооцогдож байна. Тиймээс энэ салбарт дэлхийн улс орнууд стратегиа тодорхойлохоос өөр аргагүй байна.

2017 онд Канад улс анх хиймэл оюуны стратегиа зарлаж байсан бол өнөөдрийн байдлаар, дэлхийн 75 улс хиймэл оюуны /AI/ чиглэлд стратегиа зарлажээ.

Иймд бид дижитал шилжилтийн хурдасгуур болсон хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж түүний стратеги, бодлогыг өнөөдөр ийнхүү төрийн ордноо зарлалаа.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18