Банк хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаар ашиглаж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2025/02/12

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд үе шаттайгаар шилжиж буй билээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд ХААН Банк IBAN дансны дугаарлалтыг өнөөдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр харилцагчид банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийх боломжтой болж байгаа бөгөөд 2025 оны 3-р сарын 24-нөөс банк хоорондын бүх гүйлгээ зайлшгүй IBAN дансны дугаараар хийгдэх юм. Харин ХААН Банкны данс хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаарыг ашиглах шаардлагагүй.

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчлолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.

IBAN дансны дугаар ашиглах давуу талууд:

  • IBAN дугаарлалт нь хүлээн авагчийн улс орон, банк, дансны дугаар агуулсан тул гүйлгээний хурд нэмэгдэнэ.
  • Хүлээн авагчийн дансны дугаар алдаатай эсэхийг шалгаж, шилжүүлэг буцах, саатахаас урьдчилан сэргийлнэ.
  • IBAN дансны дугаараар гүйлгээ хийхэд давхардал үүсэхгүй, нэр болон данс зөрүүтэй гүйлгээ хийх тохиолдол гарахгүй.

Албан байгууллагууд мөн IBAN-д бүрэн шилжинэ

ХААН Банкны харилцагч аж ахуйн нэгж байгууллагууд 2025 оны 3-р сарын 16-ны өдрөөс IBAN дансны дугаарлалт руу бүрэн шилжинэ. Иймд харилцагч та бүхэн олон улсын жишиг, шаардлагын дагуу банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дугаар ашиглаж, шинэ системд хурдтай дасан зохицохыг зөвлөж байна.

IBAN дансны дугаар ашиглах зааварчилгаа

  • Дансны нэгдсэн санд бүртгүүлэх зааварчилгаа авах бол ЭНД,
  • IBAN дансны дугаараар гүйлгээ хийх зааварчилгаа авах бол ЭНД,
  • Дансны нэгдсэн сангаас лавлан гүйлгээ хийх зааварчилгаа авах бол ЭНД,
  • Өөрийн IBAN дансны дугаарыг харах зааварчилгаатай танилцах бол ЭНД дарна уу.

IBAN системийн нэвтрүүлэлт нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин Монгол Улсын банкны салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, илүү хүртээмжтэй, найдвартай, хурдан болгох томоохон алхам юм. ХААН Банк энэхүү өөрчлөлтийг харилцагчдадаа хамгийн хялбар, ойлгомжтойгоор хүргэхээр ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18