Голомт банк IFR Asia Awards 2024 - “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо

О.Шүрэнцэцэг
2025/02/11

Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 300 сая ам.долларын бонд IFR Asia Awards 2024-ын оны шилдгүүдийн нэгээр тодорч, “Frontier Markets Deal”-ээр өргөмжлөгдлөө.

Энэхүү шагналыг “International Financing Review Asia” сэтгүүлээс жил бүр Азийн бүс нутагт амжилттай хэрэгжсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлцлүүдэд олгодог бөгөөд Голомт банк ийнхүү олон улсын томоохон банкнуудтай эн зэрэгцлээ.

Тодруулбал тус сэтгүүлээс Голомт банкны олон улсын зах зээлд 2024 онд гаргасан 300 сая ам.долларын бонд нь  2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас анхдагч бөгөөд Монгол улсын санхүүгийн салбарын нэр хүндийг өргөхөд чухал хувь нэмэр оруулсан хэмээн онцолж, шилдгээр тодруулж буй юм.

Тус олон улсын бондыг Reg S/144A форматаар гаргасан ба андеррайтераар нь  Deutsche Bank AG, J.P. Morgan Securities PLC, Korea Investment & Securities Asia Ltd. зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд болон Frontier Strategies Pte Ltd. зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан билээ.

 Уг үйл явдал нь Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт болон санхүүжилт татах өндөр босгыг давж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг даах найдвартай үйл ажиллагаатайг илэрхийлэл болсон юм.

Голомт банк харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бий болгох амлалтаа бэхжүүлж, олон улсын санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа, оролцоогоо нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18