О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн иргэдийг шалгаж байна

О.Шүрэнцэцэг
2025/02/11

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэр бүлийн гишүүн О.Одбаяр мэдээлэл хийсний дараа талийгаач гэр бүлийн талаар зүй бус мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэл хаанаас цацагдсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрээр "Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, ХЗДХЯ гэхчлэн яамдын төлөөллүүд болоод Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид мэдээлэл солилцдог групп бий. Энэ групп дээр цаашид анхаарах асуудал, нөхцөл байдал зэргийг солилцдог. Энэхүү шуурхай мэдээлэл солилцдог тус сувагт байгууллагуудын тавьсан мэдээллийг бэлтгэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайлбал, үзлэг, шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас, олон нийтэд цацсан мэдээллийг тус групп чатад ирсэн мэдээллүүдээс бэлтгэсэн болохыг тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулан иргэн Б-д дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Шалгагдаж байгаа хүн нь төрийн албанд харъяалагддаггүй" гэв.


8
angry
1
care
1
haha
2
liked
2
love
5
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18