SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү?

О.Шүрэнцэцэг
2025/02/10

Голомт банкны SocialPay аппликэйшн хүүхэд, залуучуудын дунд спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулан дэмжин ажилласаар ирсэн. Энэ хүрээнд Голомт банк 2024, 2025 онд Premier Sports телевизийн NBA улирлын тоглолтын шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаа хэрэгжүүлж буй шинэ урамшууллаараа сагсан бөмбөгийн спортыг мөн дэмжин ажиллахаар боллоо.

Анх 2017 онд олон нийтэд танилцуулагдсан цагаасаа цар хүрээгээ тасралтгүй тэлж буй Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшн хэрэглэгчдэдээ төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллаар бэлэг барьж буй. Хэдхэн хоногийн өмнө гэхэд кино сонирхогчдод зориулсан “SocialPay Loves Movie” урамшууллыг зарласан бол энэ удаа “Найзаа урья” урамшууллыг эхлүүлж, дотнын найзууд, гэр бүлийнхэнтэйгээ хамт аплликэйшнд нэгдэх таны ухаалаг хэрэглээ бүрийг урамшуулах гэж байна.

“Найзаа урья” урамшууллын хүрээнд 2025.02.10-2025.04.04-нийг дуустал SocialPay болон SocialPay Junior-ийн хэрэглэгчид аппликэйшнд шинээр найзаа уриад АНУ-ын сагсан бөмбөгийн хамгийн том, нэр хүндтэй лиг болох NBA-ийг очиж үзэх эрх болон бусад нэрэмжит шагналуудын эзэн болох боломжтой.

Ингэхдээ хараахан SocialPay аппликэйшний хэрэглэгч болж амжаагүй найздаа урилга илгээн таны найз аппликэйшнд амжилттай бүртгүүлсэн тохиолдолд та болон таны найзад сугалааны эрх олгох болно.


Харин нийт сугалаатай харилцагчдаас дараах NBA шагналын азтануудыг тодруулах юм. Үүнд:

Гарын бэлэг: 7 азтан

  • NBA албан ёсны бөмбөг, малгай /7 хоног бүр 1 азтан/
  • NBA-ийн тоглолт үзэх эрх /4-р сард/

Супер шагнал: 1 азтан

Та өөрт үүссэн сугалааг SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаар шалгаарай.

Мөн хэрэглэгчид SocialPay аппликэйшний “GGames” цэсэд зохиогдох Challenge-д оролцож, оноо цуглуулах боломжтой ба аяны үргэлжлэх хугацаанд долоо хоног бүр хамгийн өндөр оноо авсан 1 харилцагчийг бид тодруулан NBA-ийн гарын бэлгээр урамшуулах болно.

Таныг SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг өөрийн биеэр, дэргэдээс нь үзэх шагналтай “Найзаа урья” урамшуулалд нэгдэхийг урьж байна.  

SocialPay үргэлж таныг хайрлана.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18