Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийг зарцуулна

Ц.Цэрэнбадам
2025/02/10

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын хурлын үеэр нийслэлд хэрэгжих найман төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг танилцуулжээ. 

Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлэв. Тухайлбал,

  • Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ.
  • Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
  • Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна. 

Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байгааг дурдав. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна хэмээн танилцуулжээ.



0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18