О.Алтангэрэл: О.Одбаярыг хохирогчоор тогтоох ажил үргэлжилж байна

Ц.Цэрэнбадам
2025/02/07

Хууль зүйн сайд О.Алтангэрэл  угаартаж нас барсан 6 хүний хэргийн материал задарсантай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд эмгэнэл илэрхийлье. Энэ асуудлын эргэн тойронд болж байгаа явдлын талаар Хууль зүйн сайдын хувиар мэдээлэл өгч байна. Энэ хэргийн хохирогч Хууль зүйн яамны харьяа Хилийн цэргийн ангийн алба хаагч О.Одбаяр албаа үлгэр жишээ хааж байгаа байлдагч юм. Энэ хэрэгт цагдаа, АТГ-аас шалгалт явуулж байгаа. Тавантолгой түлш компанийн үе үеийн удирдлагуудыг шалгаж байгаа. Энэ хүрээнд 29 төрлийн химийн бодист мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгүүлж байна. Албан тушаалтнууд болон түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хариуцлага тооцох болно. 

Хоёрдугаарт, хохирогчийн эмзэг мэдээллийг агуулсан, цагдаагийн рапорт мэт харагдах мэдээлэл өчигдрийн 21:00 цагийн орчим дэлгэгдсэн. Энэ бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм. Хүнд нөхцөл, зовлон бэрхшээлийг туулж байгаа хүмүүст хүндээр тусах мэдээллийг албаны журмаар олж аваад олон нийтэд цацаж байгаа нь гэмт хэрэг. Тухайн мэдээлэлд дурдагдсан зарим зүйл цагдаагийн байгууллагад огт байхгүй. Тиймээс зориудаар тараасан гэж харж байгаа. Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байна. Мэдээлэл хийсэн байлдагчийг хууль сахиулах байгууллын алба хаагчид хамгаална.  Тэр хүний эрхэд халдсан ямарваа нэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. 

Ил болсон мэдээллийг цагдаагийн мөрдөгч бичсэн гэж харагдаад байгаа. Цагдаагийн
байгууллагын оролцоо байна гэж харж байна?

Тэр мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн бүртгэл цагдаагийн байгууллагад байдаг. Харин бусад
зөвлөгөө заавар өгсөн гэх мэдээлэл цагдаад байхгүй. Тиймээс тэр мэдээллийг цацсан этгээдийг
олж тогтооно. Хэрэв цагдаагийн алба хаагч задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага
тооцно" гэв.



4
angry
0
care
2
haha
46
liked
5
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18