"Монгол эв нэгдэл" төслийн баг анхдагчидын өлгий нутаг Булган аймагт ажиллаж байна

Б.Нямсүрэн
2025/02/06

 Уламжлалт үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж, хөгжүүлж ирсэн Булган аймагт төслийн багийнхан ирлээ. "Монгол эв нэгдэл" төслийн багийнхныг аймгийн удирдлагууд анхдагчдын алдарын талбайдаа угтан авлаа. Хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг Булган аймагт сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж түүнд нийцсэн үйлчилгээний газрууд хөгжиж байгааг аймгийн удирдлагууд онцолж байна. Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 2024 оны байдлаар 250.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

"Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн, төслийн ТУЗ-ийн гишүүн Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн улсын гавьяат С.Жавхлан нар аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хөгжүүлж яваа үйлдвэрлэгчдийн нэг "Мээжийн сүү" сүү цагаан идээний үйлдвэрээр орж танилцлаа. Тус үйлдвэр хоногт 10-15 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, малчид, фермерүүдээс сүү цуглуулж 420 гаруй тонн сүү цагаан үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хувьд цаашид нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгааг төслийн багийнханд ярьж байлаа. Харин төслийн удирдагч Г.Гангамөрөн үйлдвэрлэгч нар төсөлд нэгдсэнээр хүний нөөцөө чадавхжуулж, гадаад, дотоодын сургалтанд хамруулах, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагын судалгаа, борлуулалт, сурталчилгаа гээд цаашлаад олон улсад гарах хүртэл менежментийн дэмжлэг үзүүлж ажиллах талаар танилцуулж, үйлдвэрлэгчид талархан хүлээж авлаа.

Булган аймгийн айраг улсдаа хэдийн танигдсан алдартай. Монголын хамгийн олон адуутай буюу таван түмэн адуутай Сайхан сумын малчдын эсгэсэн айраг "Үндэсний шилдэг-99" бүтээгдэхүүний шагнал хүртэж, 2015 онд онд
оюуны өмчөөр баталгаажиж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхтэй. Тиймээс ч
уламжлалт идээ ундаагаа алдаршуулж 2007 оноос Айрагны баяраа хийж Булган брэндээ түгээн дэлгэрүүлэх олон ажлыг хийж ирсэн. Уламжлалт бүтээгдэхүүнээ хөгжүүлж, дэмжин олон улсад гаргахын төлөө "Монгол эв нэгдэл" төслийн багтай хамтарч ажиллахаа Булганы үйлдвэрлэрчид илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 8 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 8 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 11 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр