Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 16-р сургууль халаалтгүй болоод байсан талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн шөнө тус хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам задарсан тул 16-р сургуулийн хичээл цахимд шилжсэн байна.
Дулааны шугам задарснаас үүдэж 234-р цэцэрлэг, 69-р цэцэрлэг зэрэг 4 аж ахуй нэгж, 12 айлын орон сууц халаалтгүй болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна