С.Одонтуяа: Иргэдэд ипотекийн зээл хангалтгүй, өндөр хүүтэй учраас хүн бүр авч чадахгүй байна

О.Шүрэнцэцэг
2025/02/04

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

-СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫН АСУУЛТАД ДАРААХ БАЙДЛААР ХАРИУЛТ ӨГЛӨӨ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өмнө хийгдсэн ажлуудын гол алдаа, сургамж нь юу байв, цаашид салбар хоорондын уялдааг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч, бүх шатанд судалгаа хийж, уурын зуухнуудтай танилцлаа

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 200 000 тонн түүхий нүүрс түлж байна. Үүнийг удахгүй шийднэ.

УИХ, Засгийн газар, ард иргэдтэйгээ нийлж, энэ асуудлыг шийдэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тал талд уялдаагүй гарч байгаа шийдвэрийг Үндэсний хороо нэгтгэж, салбар дундын уялдаа холбоог хангаж байна.

Дэлхийн улс орнууд утааг хоёр аргаар л шийдсэн. Нэг нь цахилгаан, нөгөө нь хий буюу газ. Урт хугацаанд орон сууцжуулах, цахилгаан, газан хэрэглээнд шилжихээс өөр сонголт байхгүй. Газ импортын хамааралтай учраас цахилгаан руу бүх хөрөнгөө зарж, цахилгаан станцуудаа олноор барих ёстой.

Гэр хорооллын иргэд орон сууцанд ороход ипотекийн зээл хангалтгүй, маш өндөр хүүтэй, хүн бүр авч чадахгүй байна. Үүнд том реформ хэрэгтэй.

Хөрөнгө мөнгөө урт хугацаанд зарж, орон сууцжуулах ажлаа хийгээч, ипотекийн зээлээ шийдэж, гэр хороололд цахилгааны үнийг хямдруулаач гэдэг иргэдийн бүх шаардлагатай санал нэгдэж байна.



0
angry
2
care
0
haha
6
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18