Архидан согтуурч, хүүхдийн эрхэд халдсан 30-50 зөрчлийг шийдвэрлэжээ

Ц.Цэрэнбадам
2025/02/03

Эцэг эх гэртээ согтуу орвол яах вэ? 

 Хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүүхдийн бие махбодод халдсан, хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл заалтаар жилд 30-50 зөрчлийг шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан гэх тоо баримт байна. 

“Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орсон тохиолдолд хүүхэддээ болон эхнэртээ агсам согтуу тавьдаггүй, гар хүрдэггүй ээ”.  Тэгэхээр би ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж ярьдаг.  Гэвч эцэг эх та гэртээ согтуурсан байдалтай орох, эсвэл гэртээ хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд 2024.01.17-ны өдөр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22-р зүйлд зааснаар “хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд оруулсан” гэж хүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 300,000 төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

 ШЕЗ-с ирүүлсэн зөрчлийн хэргийн тоон статистик мэдээнээс харахад, тухайн зөрчил дээр 2021-2023 оны байдлаар нийт 118 хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс торгуулсан хүний тоо 55, баривчлагдсан хүний тоо 12 байна гэсэн тоон статистик мэдээ гарчээ. 

Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах үүрэг хүлээсэн эцэг эх та хүүхдээ эрсдэлт нөхцөлд оруулахгүй байхыг зөвлөж байна. 



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18