Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний ажилд 15.2 тэрбум төгрөг тусгажээ

Б.Нямсүрэн
2025/02/01

Өчигдөр буюу  /2025.01.31/-нд УИХ-ын гишүүн, УОК-ын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын малчин хоршоологчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр Сэлэнгэ сумын иргэдээс Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилсны дагуу Сэлэнгэ мөрний эргийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Сэлэнгэ сумын төвд сүүлийн 30 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн томоохон үер бууж, эрэг нурсны улмаас тухайн эргийн ойр орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Иймд аймаг, сумын удирдлагууд Сэлэнгэ мөрний үерийн хамгаалалтын бэхэлгээний ажлын зураг төслийг 2022 онд боловсруулсан байна.

Зураг төсөлд Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний ажлын нийт өртөг 15.2 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Дээрх ажлын хүрээнд Сэлэнгэ мөрний сумын төвийн хэсэг дэх эргийн бэхэлгээний ажил, Сэлэнгэ мөрний урд салааны эргийн бэхэлгээг засварлаж, салааны урсцын зохих хэсгийг хойд салаанд шилжүүлэх, гүүрний эргийн бэхэлгээ, авто замын засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Төр засгийн зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж аймаг орон нутгаас сонгогдсон Их хурлын гишүүдтэй санал солилцож, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, өртөг зардлыг ирэх оны төсөвт суулгахаар ажиллана гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18