ХӨСҮТ: 2025-2026 он менингококкын дэгдэлтийн жил болно

О.Шүрэнцэцэг
2025/01/31

Менингоккок халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчлүүлж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх үеэр хэллээ. 

Менингоккок нь агаар дуслаар дамждаг нянгийн халдвар. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон хавдрын шокоор нас барах өндөр эрсдэлтэй өвчин. Ихэвчлэн 3-9 насны хүүхэд өвддөг байна. Уг халдварын вакцин хүүхдийн товлолт вакцинд ороогүй байдаг бөгөөд хоёроос дээш насны хүүхдүүд сайн дураараа хийлгэх боломжтой байдаг. Мөн насанд хүрсэн хүмүүс ч хийлгэх боломжтой. Халдвараас 5-6 жилийн хугацаанд хамгаалдаг байна.  

Тус өвчний дэглэлтийн улирал эхэлж байгааг ХӨСҮТ-өөс мэдэгдэж байна. Уг халдвар нь 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг гэж үздэг. 2025, 2026 он менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж үзэж байгааг эмч нар хэлж байна. Өвчлөл хоёр хэлбэрээр явдаг бөгөөд, нэгдүгээрт,  менингит буюу тархины гадна бүрхүүлийн үрэвслийн шинж. Ухаан санаа балартах, хүчтэй өвдөх, татах, огцом халуурах шинж тэмдэг илэрнэ, арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт туурна. Хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд ангиллаар өвддөг. Биеийн байдал өдрөөр биш цагаар хэмжигддэг. 

Налайх дүүрэгт бүртгэгдсэн тохиолдол оношлогдох гэж цаг алдсан байсан. Биеийн байдал маш хүнд байхдаа эмч дуудсан. Хүүхэд маш хүнд байсан учраас манайх хүүхдийг зөөвөрлөж авчирсан. Менингит өвчнийг үүсгэсэн нян, бактерийг тээж явдаг хүмүүс байдаг. Энэ нь ихэвчлэн түвэнх залгиурын улайсан үрэвсэлтэй насанд хүрсэн хүмүүс байдаг. Мөн тухайн өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон тохиолдолд халдвар авдаг. Зөвхөн менингитээр өвдсөн тохиолдолд нас барах эрсдэл 15, хөнгөн өвдсөн тохиолдолд 40, хүнд өвдсөн бол 95-100 хувь нь нас бардаг гэсэн дүгнэлттэй хүнд өвчин” гэлээ. 


1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
18
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18