Сэрэмжлүүлэг: Менингоккок халдвар хүний биед орсноос хойш 5-7 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг

О.Шүрэнцэцэг
2025/01/31

Нийслэлд менингоккокт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. Иймээс  өвчний эмнэл зүйн шинж тэмдэг болоод урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Халдвар судлагч эх эмч Д.Оюунгэрэл "Менингоккокт халдвар нь амьсгалын замын цочмог халдварт өвчин. Тус өвчний эх уурхай нь өвчтэй болон хамар залгиурын үрэвсэлтэй, нян тээгч хүмүүс байдаг. Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн 5-10 хувь нь амьдралынхаа турш нян тээгч болж үлдэх магадлалтай байдаг.


Халдвар хүний биед орсноос хойш 5-7 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг. Халдвартай үе нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй нууц үед болон эмнэл зүйн шинж тэмдэг эхэлсний дараа буюу эмчилгээ эхэлснээс хойш 24 цагийн дотор идэвхгүй болж, хүнд халдвар тараах эрсдэл нь буурдаг байна. Бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насны хүүхэд илүү хүнд өвчлөх магадлалтай байдаг.

Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.Урьдчилан сэргийлэлтийн хувьд, олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, гарын бохирдлыг ариутгах, бага насны хүүхдийг дулаан хувцаслах, малгай, ороолт, бээлийг зайлшгүй хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй. Түүнчлэн биеийн дархлааг сайжруулах нь урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй.

Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ

  • Өндөр халуурах
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Нойрмоглох
  • Цусархаг тууралт гарах
  • Гэрэлд цочимтгой болох
  • Дагз хөших
  • Таталт өгөх 

 


2
angry
1
care
0
haha
5
liked
1
love
5
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18