​Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгт халдварт Менингококк өвчин бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2025/01/30

Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгт халдварт Менингококк өвчин бүртгэгдлээ. Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна.

Тус халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдаж байна. Тухайн тохиолдлын ойрын болон холын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгч байна. Мөн дүүргийн бүх сургууль цэцэрлэгүүдэд нэн яаралтай ариутгал хийгдэж байна.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж тандалт судалгаа хийж байгаа бөгөөд маргаашаас "Голомт" цогцолбор сургуулийн Бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ.

Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүх, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

- Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
- Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
- Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
- Агаар дуслын замаар халдварлана
- Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
- Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө

Шинж тэмдэг
- Өндөр халуурах /39-40/
- Толгой хүчтэй өвдөх
- Дотор муухайрах бөөлжих
- Ухаан самуурах, таталт өгөх
- Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
- Гэрэл дуу чимээнд хэт мэдрэх болох

Урьдчилан сэргийлэх
- Амны хаалт тогтмол зүүх
- Олон нийтийн газар зорчихгүй байх
- Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих


11
angry
5
care
5
haha
129
liked
9
love
31
sad
23
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18